Тайландын үерт амиа алдагсдын тоо 446-д хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.11.06-нд нийтлэгдсэн

Тайландын үерт амиа алдагсдын тоо 446-д хүрэв

Тайландад гурван сарын турш үргэлжилж буй үерийн гамшигт амиа алдагсдын тоо 446-д хүрсэн тухай тус улсын албаны хүмүүс мэдэгджээ. Төвийн бүсийн Нахон Саван мужид хамгийн олон буюу 61 хүн амиа алдсан бол Аюуттхаяа мужид 53 хүн үерийн улмаас амиа алдаад байна. Бямба гаригийн байдлаар тус улсын 77 мужийн 25 нь үерийн гамшигт өртөөд байгаа аж. Эдгээр муж нутагт 1,2 сая өрхийн 3,2 сая гаруй хүн ямар нэг байдлаар үерийн гамшигт нэрвэгдсэн байна. Үерийн улмаас 13 мужийн 70 гаруй авто зам хаагдсанаас гадна зарим галт тэрэгний чиглэлийг цуцлахад хүрээд байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж