Бөө нар Туулын ойролцоох хадгийг цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

Бөө нар Туулын ойролцоох хадгийг цэвэрлэв

Туул голын эрэг дагуух 12 км газарт хөглөрөөд байсан хадгийг бөө нар болон Батлан хамгаалахын их сургуулийн 50 гаруй оюутан хамтран цэвэрлэлээ. Өнөөдөр тэд нийтдээ таван портер машин хадгийг цэвэрлэсэн байна.  “Хадаг” нэртэй эл төслийг “GTE” нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан бөгөөд бөө нар болон иргэдэд хадаг оролцуулахгүйгээр шашны зан үйлээ үйлдэхийг уриалж байгаа юм. Дээрх уриалгыг цэвэрлэгээнд оролцсон бөө нар дэмжиж, хадаг хэрэглэхгүйгээр шашны зан үйл хийх боломжтой гэдгээ илэрхийлж байлаа. Гэхдээ тэд иргэдийн өөрсдийн ухамсарт гүн суусан заавал хадаг барих ёстой гэсэн үзэлд нөлөөлөх хэрэгтэй хэмээв.  Туул гол орчмын  мод, бургасанд уясан хадаг нь тухайн моднуудаа үхжүүлсэн байжээ.  Нийслэлээс Туул голын эрэг орчмыг цэвэрлэх арга хэмжээг олон удаа зохион байгуулдаг ч хадганд хүрч чаддаггүй байсан юм. Тиймээс бөө нар өөрсдөө модонд зүүсэн, хадгаа хог болсон хойно нь цэвэрлэсэн нь энэ юм.

Eagle news

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж