АНУ-д ажилгүйдлын хэмжээ буурч байна

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

АНУ-д ажилгүйдлын хэмжээ буурч байна

АНУ-д ажилгүйдлын хэмжээ өнгөрсөн сард 9,1 хувиас 9 хувь хүрч буурсан тухай ВВС мэдээлжээ. Аравдугаар сард 80 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн талаар Хөдөлмөрийн Яам мэдэгдсэн аж. Гэвч энэ нь тооцож байснаас бага тоо юм. Харин дэлхийн эдийн засгийн мэдээгээр есдүгээр сард АНУ-д 158 мянган ажлын байр нэмэгдсэн бөгөөд тооцоолсон ажлын байр 103 мянга байсан юм.

Ерөнхийлөгч Б.Обама есдүгээр сард 450 тэрбум ам.долларыг ажлын байр бий болгоход зарцуулахаар төлөвлөсөн ч Конгрессын хуваагдлаас болж энэ төлөвлөгөө хойшлоод байна. Хөдөлмөрийн Яамны мэдээлснээр өнгөрсөн оны есдүгээр сараас хойш дунджаар сар бүр 125 мянган хүн ажилтай болж байгаа юм. Гэхдээ эдийн засагчид аравдугаар сард 95 мянган хүн ажилтай болно гэж тооцоолсон аж. 27 долоо хоног буюу үүнээс дээш хугацаагаар ажилгүй байсан хүнийг удаан хугацааны ажилгүйдэлд бүртгэдэг бөгөөд энэ нь бүх ажилгүйчүүдийн 42 хувийг эзэлж байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж