“Гранд” сэтгүүл ээлжит дуулианаа тарилаа

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

“Гранд” сэтгүүл ээлжит дуулианаа тарилаа

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2011 оны 10-р сарын 12-нд “Гранд” сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарч, Монголын сэтгүүлзүйн ертөнцөд нэгэн шинэ ертөнц нээгдэж байлаа. Сард нэг удаа чансаатай, дуулиан шуугиантай дугаар гаргадаг тус сэтгүүл өнгөрсөн хугацаанд 14 дугаар уншигчдынхаа гар дээр тавьсан байна. Жилийнхээ ойд зориулсан энэ удаагийн дугаартаа өнгөрсөн хугацаанд нийтлүүлж байсан шилдэг нийтлэлүүдээсээ дээжлэн сорчилж багтааснаас гадна эес ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүн С.Баярын залуу гэргийн папараци зургийг гаргасанаараа ээлжит дуулианаа тарилаа. Монголын улс төрийн цорын ганц ганц бие түшээ гэж болохоор энэ эрхмийн хувийн амьдрал үргэлж олны сонирхлыг татсаар ирсэн. Хамгийн сүүлд нэгэн цагт шилдэг улс төрчдийн тоонд орж явсан Х.Хулантай гэрлэж хөөрхөн охинтой болж, удаа ч үгүй 2 тийш болсноос хойш хамтын амьдрал зохиогоогүй ноён С.Баяр ямар бүсгүйг сүүлийн 10 жилийн турш хайрлаж, сэтгэлээ хуваалцаж ирснийг сонирхохыг хүсвэл “Гранд”-ын 14 дэх дугаарыг худалдан аваарай. Эрхэм гишүүний амьдралын сонирхолтой намтар түүх энд багтжээ. Ер нь тус сэтгүүл олны танил, нэр цуутай хүмүүсийн амьдралын сонин содон намтар, туулж өнгөрүүлж буй хувь тавиланг цогцоор нь өгүүлдэг энэхүү “Гранд амьдрал” булан уншигчдын хамгийн их сонирхон, шимтдэг булангуудын нэгд ордог байна. С.Баяраас гадна “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан гавьяат, алтны магнат “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Харанга”-ын Лхагваа гээд өвөрмөц ааш араншинтай, тэр хэрээрээ өөр амьдралын түүхийг бичиглэж яваа эрхмүүдийн амьдрал, хувь талилан, хайрлаж, ханилж  явсан бүсгүйчүүдийн тухай нийтлүүлсэн нь таны сонирхлыг эрхгүй татах биз ээ.

Түүнчлэн шинэ Монголчуудын үр сад болох хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхмүүдийн үр хүүхдүүд ирээдүйн улс төрийн өнгө төрхийг тодорхойлж, толгойлох болно хэмээн тус сэтгүүл үзсэн бөгөөд чухам тэдгээр залуусыг гэр бүлтэй нь танилцуулсан байна. Шинэ үеийн Монгол хөрөнгөтнүүд нэг бус нэжгээд гэргийтэй амьдардаг болсныг тус сэтгүүл анхлан олон нийтэд албан ёсоор зарлаж байсан. Тэд чухам хэн хэн болохыг энэ дугаараас олж уншиж болох нь ээ.

Жилийн хугацаанд сэтгүүлзүйн ертөнцөд өөрийн орон зайгаа дархалж, хэдийнэ тодорхой, байнгын уншигчидтай болсон “Гранд” сэтгүүл өнгөрсөн хугацаанд олон ч папараци хийж, олон ч сонирхолтой хүмүүсийг уншигчдад танилцуулж байсан. Тухайлбал “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын анхны гэргий, “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөрийн залуу гэргий, Д.Жаргалсайхан гавьяатын залуу гэргий, поп хатагтай Б.Сарантуяагийн охины аав, гал халуун хайрынх нь эзэн П.Отгон-Очир, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр, одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Сү.Батболд, MCS-ийн Ж.Оджаргал, “Женко” Х.Баттулга, “Нарантуул”-ын босс, эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу зэрэг манай улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийн өв залгамжлагчид гээд үргэлж олны сонирхлыг татсаар ирсэн олон эрхмүүдийг сэтгүүлийнхээ нүүр хуудсаар дамжуулан уншигчиддаа анхлан танилцуулж байснаа дахин нэгтгэж энэ дугаартаа багтаасан нь нэг дороос олон сонирхолтой мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна. Энэ мэт олон сонирхолтой мэдээ мэдээллийг “Гранд” сэтгүүлийн нэг жилийн ойн дугаараас олж унших боломжтой. Дашрамд нэмж дуулгахад, тус сэтгүүл жилийнхээ ойг www.grandnews.mn фото мэдээллийн сайтаар мялаахаар ханцуй шамлан ажиллаж байгаа юм байна. Тус сайт энэ ондоо багтаж уншигчдын хүртээл болох ажээ.

Харилцах утас: 91994508

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж