Израиль улс Ирантай дайтахад бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

Израиль улс Ирантай дайтахад бэлэн гэв

Израиль улсын Ерөнхийлөгч Шимон Перес өнгөрсөн баасан гаригт Израиль улс Ираны заналхийллийг дипломат хувилбараас илүүтэй дайнаар шийдэхээр завдаж буйгаа мэдэгдсэн тухай рамблер.ру сайт мэдээлэв.

Израилийн телевизийн хоёрдугаар сувагт өгсөн ярилцлагын үеэр Шимон Перес хэлэхдээ Ираны цөмийн зэвсгийн асуудлыг шийдэхэд багахан хугацаа байгааг олон орны тагнуулын алба сануулж байна. Гэхдээ би тэгж бодохгүй байна гэжээ.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар Ираны эсрэг дайнд бэлтгэж байгаа талаар албаны хүмүүс “Daily Mail” сонинд мэдээлсэн юм. Зарим сонинд Их Британи, Израилиас гадна НАТО Иран руу довтлох гэж байгаа талаар бичээд байна. Харин Ираны тал сонины нийтлэлүүдэд эсэргүүцсэн хариу өгч байгаа юм. Ираны Дотоод Хэргийн Сайд Али Акбар Салехи өнгөрсөн пүрэв гаригт АНУ бүр ухаанаа алдаж гээд Ирантай дайн хийхээс өмнө дахин нэг бодож үзнэ гэж найдаж байна гэжээ. Тэрээр АНУ олон улсын асуудалд болгоомжгүй хандаж байна гэж нэмж хэлжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж