Хятадад 45 уурхайчныг аварлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

Хятадад 45 уурхайчныг аварлаа

Өнгөрсөн пүрэв гаригт Хятадын Хенань мужийн Саньмэнься хотын Цяньцю уурхайд 2,9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хад чулуу нурж, уурхайчдын зарим нь амь үрэгдсэн юм. Осол гарсны дараах өдөр буюу баасан гаригт уурхайн гүнд гацсан уурхайчдыг аврах ажиллагаагаар 45 уурхайчныг гарган авсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

Одоо дахиад хэдэн уурхайчин 480 м газрын гүнд үлдээд байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна. Хотын засаг захиргааны мэдэгдсэнээр газар хөдөлж, чулуу нурах үед уурхайд 75 хүн байсан бөгөөд тэднээс 22 нь өөрсдөө дээшээ гарч амжсан аж. Одоогоор найман хүн нас барсан гэсэн тоо байгаа юм.

Хятадын уул уурхайн салбар нь дэлхийн хэмжээнд хамгийн аюултайд тооцогддог бөгөөд Хятадын уурхайнуудад жилд 1000 хүн амиа алддаг гэсэн тооцоо гарчээ. Уурхайнуудад гардаг ослын ихэнх нь аюулгүй байдлыг хамгаалах наадын захын техник хэрэгсэл байдаггүйгээс үүдэлтэй юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж