
Kinect хөдөлгөөнт видео тоглоомын нэмэлт хэрэгсэл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл 60 өдрийн турш өдөр бүр 133,333 ширхэг худалдаалагдаж, хамгийн шилдэг борлуулалттай электрон төхөөрөмжөөр шалгарсан байна. Харин Nintendo-ийн Wii бүтэн хоёр жилийн хугацаанд 10 сая ширхэг борлуулагдсан ажээ. Тиймээс Microsoft-ийн амжилтыг Nintendo-той харьцуулшгүй юм.
Xbox 360 консол нь өнгөрсөн шинэ жилийн үеэр айл бүрт байх ёстой хэрэгсэл гэсэн нэрийг хүртэл авч байсан юм. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Kinect хөдөлгөөн мэдрэгчийн үнэ хямдарч, ердөө 100 фунт стерлинг болсон байна.
Б.Энхцэцэг