УИХ-ын даргын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөв

БНСУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар энэ оны хоёрдугаар сарын 22-26-ны өдрүүдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй монголын парламентын төлөөлөгчдийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал дөрвөн өдөр үргэлжилж амжилттай болж өндөрллөө.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа явцад БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга, Ерөнхий сайд, солонгосын парламентын байнгын хороодын дарга, парламентын гишүүд, бизнесмэнүүдтэй  харилцан санал солилцож, ажил хэргийн уулзалтууд хийсэн юм.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор солонгосоос монголд, монголоос солонгост  ажиллаж амьдарч буй солонгос, монгол иргэдийн ахуй амьдрал, тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл, нийгмийн асуудлыг сайжруулах талаар хоёр тал өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж энэ чиглэлд аль аль талдаа анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэж үзлээ .  Мөн Монгол Улсын Их Хурлын даргын энэ удаагийн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлаар  өргөн хүрээнд ярилцаж, хамтран ажиллах тодорхой чиглэлүүдээр харилцан санал солилцсон нь хоёр орны цаашдын харилцааг эрх зүйн  шинэ шатанд гаргаж, харилцан ашигтай хамтран ажиллахад  ихээхэн ач холбогдолтой, цаг үеэ олсон айлчлал боллоо  хэмээн үзэж буйгаа солонгосын тал мэдэгдэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж