
Карл Орфийн “Кармина бурана”, Р.Шедрин “Кармен Сюита” өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглэх гэж байна. “Кармина Бурана” нь XIII зуны үеийн уран зохиолын дурсгалт бичгийн хэсгээс сэдэвлэсэн гоцлол дуучид, найрал дуу, найрал хөгжимд зориулсан тайзны кантат юм. Энэхүү бүтээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдан тоглуулах юм. Харин Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийн хөгжмийг Родион Шедрин дан утсан хөгжим болон цохивор хөгжмийн хамтлагт хөрвүүлэн найруулсан “Кармен Сюита”-г зууны манлай удирдаач Ж.Чулуун агсны хүү Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Ч.Чинбат Родион Шедрины партитурт заагдсан хөгжимчдийн тоог бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглох гэнэ. Тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын утсан хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн ХБК-ийн симфони найрал хөгжим, Монголын нэрт хөгжимчин, сурган хүмүүжүүлэгч багш, Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригтын цохивор хөгжмийн хамтлаг оролцох юм.
М.Дөл