Мөрдөн байцаагчид ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Мөрдөн байцаагчид ажлаа тайлагнав

Нийслэлийн есөн дүүргийн мөрдөн байцаагчид энэ оны эхний арван сард хийсэн ажлаа  өнөөдөр тайлагналаа. 

2011 оны эхний  арван сарын байдлаар 14 мянга 181 хүнд холбогдсон 17 мянга 91 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 6624 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж, 935 хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн байна. Энэ нь 14 мянга  гаруй үйлдэл бүхий 11 мянга 779 хүнд холбогдох 12605 хэргийг шийджээ. Энэ нь нийт хэргийнхээ 73.7 хувийг шийдсэн гэсэн үг аж. Мөрөнд байцаалт явуулсан хэрэг 2.5 хувь, шийдвэрлэсэн хэрэг 3.2 хувь, түдгэлзээтэй хэрэг 2.2 хувиар буурсан бол яллах дүгнэлт үйлдүүлж прокурорт шилжүүлсэн хэрэг 6.1 хувиар өссөн нь хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгааг харуулж байна. Тайлангийн хурлын үеэр онц хүнд гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн мөрдөн байцаагчдыг шагнасан юм. Тухайлбал Баянзүрх дүүргийн 2011 долдугаар сарын 16-ны өдөр иргэн Э бусдын гарт онц хэргийгээр  амь насаа алдсан хэрэг гарчээ. Энэ хэргийг  48 цагийн дотор илрүүлж, гэмт этгээдийг саатуулсан байна. Хэргийг насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн байна. Архидалт, сургууль завсардсан байдал, эцэг эхийн хараа хяналтгүй байдал нөлөөлжээ. Хэргийг түргэн шуурхай илрүүлсэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Б.Чулуунтамирыг Монголын цагдаагийн байгууллагын "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагналаа.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж