“Реклам залгигчдын шөнө” ёслол болно

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

“Реклам залгигчдын шөнө” ёслол болно

Дэлхийн нэр хүндтэй рекламны фестивалиуд, тэр дундаа “Каннын арслан”, “Эпика”, “Нью Йоркийн Фестиваль”, “Алтан Бөмбөр”, “Спайк Азия” зэрэг  фестивалиудаас шагнал хүртсэн, дэлхийн хамгийн шилдгүүдийг толилуулдаг  “Реклам Залгигчдын Шөнө” ёслол болох гэж байна. Зургаа дахь удаагаа болох гэж буй тус ёслол нь энэ сарын 20-нд Соёлын төв өргөөнд болох юм. Реклам сонирхогчид, рекламны мэргэжлийнхэн төдийгүй үзэгч олны хүсэн хүлээдэг энэхүү арга хэмжээг “Skytel” компани, “Canon” брэндүүд ивээн тэтгэж хамгийн өвөрмөц хийцтэй, автомашины, амьтантай, хөгжилтэй, нийгмийн болон спортын сэдэвтэй рекламуудыг “залгиулах” гэнэ шүү. Энэхүү  ёслолыг “AnriMediarte”, “Egg People” агентлагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

С.Сүндэр  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж