Кадыров бразиличуудад өндөр үнэ төлсөн үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Кадыров бразиличуудад өндөр үнэ төлсөн үү?


Рамзан  Кадыровын зохион байгуулсан хөлбөмбөгийн тоглолтыг барууны сэтгүүлчид өөрсдийнхөөрөө  үнэлэв. Эх сурвалж: AFP/ DMITRY KOSTYUKOV

Бразилийн хөлбөмбөгчид Чеченийн багтай сайн шагнал авч нөхөрсөг тоглолт хийсэн тухай Бразилийн хэвлэл Ромариогийн хэлснээс иш татан бичиж байна.
Латин Америкийн одод Чеченийн ард түмнийг хүндлэн үнэ хөлсгүйгээр ирж тоглосон гэж Рамзан Кадыровын хэлснийг ийнхүү үгүйсгэсэн хэрэг болов. Ерөнхийдөө барууны хэвлэл энэ тоглолтыг Рамзан Кадыровын улс төрийн амбицдаа таашаал авах гэсэн улс төрийн “арга бааш” хэмээн үнэлжээ.

Мөнгө төлсөн үү?

Тоглолт эхлэхийн өмнө Рамзан Кадыров Бразилийн хөлбөмбөгчид “Чеченийн ард түмэнд хүндэтгэл үзүүлэхээр  ирсэн” гэсэн. “Тэд ахан дүүгийн нөхөрсөг алхам хийж, манайд ирэх хүсэлтээ илэрхийлэн сайн үйлс бүтээлээ” гэж тус улсын тэргүүн хэлсэн байв.

Гэвч Бразилийн “Globoesporte” сонинд Ромариогийн үгийг иш татан түүнд өндөр шагнал амласан учир багт наадмаа орхин Чеченьд ирэхээр зөвшөөрсөн тухай бичжээ. “Яг үнэнээ хэлэхэд ямар зорилготой тоглолт болсныг би ойлгоогүй” гэж тэр ярьжээ.

Зарим тоглогчид нь ямар янзын тоглолт хийснээ ойлгоогүй гэнэ. Эх сурвалж: AP Photo/ Sergey Ponomarev

Чеченьд Рональдо, Кака ба Рональдиньо зэрэг хөлбөмбөгчид ирж байна хэмээн эрх баригчид нь зарлаж байсныг Globoesporte сонин мөн мэдээлэв. Тийм зарлалууд ч Грозный хотноо бас гарсан юм.

Төлбөртэй нөхөрсөг тоглолт


Ийм маягийн тоглолтыг Бразилийн хөлбөмбөгчид 2006 онд Орост хийсэн юм. Тэд Оросын багтай Москвад тогложээ. Эхлээд бразиличуудыг үнэгүй ирж байна гэсэн боловч дараа нь тэдэнд 1,5 сая ам.доллар өгсөн нь мэдэгдсэн юм.

Кадыровын улс төрийн “бааш”

Чеченийг тогтвортой, аюулгүй бүс хэмээн харуулах гэсэн Рамзан Кадыровын улс төрийн ааш араншин гэж энэ тоглолтыг барууны хэвлэл үнэлж байна.

Үргэлж анхаарлын төвд байхыг хүсдэг Рамзан Кадыровын тусгай арга заль гэж Guardian сонин уг тоглолтыг нэрлэв. Хуучин салан тусгаарлагч байсан Кадыров Хойд Кавказ дахь Кремлийн тоглоомын хүн бүрэн болсон бөгөөд дайнд эвдэрч сүйрсэн Грозный хотыг орчин үеийн хот болгон босгосон ч Чеченьд улс төрийн ямар ч тэрслүү үзлийг нугачин дардаг гэж уг сонин онцолсон байлаа.

 Кадыров талбайд улс төрийн бааш гаргалаа гэж Барууны сэтгүүлчид бичжээ. Эх сурвалж: AFP/ DMITRY KOSTYUKOV

Кадыровын дэглэм нь шүүхийн бус тооцоо явуулдаг, хүмүүсийг хулгайлан тамладаг, дайснуудаа дэлхийн хаана ч устгадаг. Харин тэр өөрөө судалтай костюмаа Калашниковын автоматтай хослуулах дуртай нэгэн гэх мэтээр Daily Telegraph бичсэн байна.

Дэлхий даяар нэн ялангуяа Европт  Чечнийн аллага дэлбэрэлтийн талаар бичин “Орос ч муу”, “Чечень ч муу” гэж үнэлдэгч  энэ удаагийн бразилчуудтай хийсэн тоглолт тус улсын иргэд спорт, боловсрол  соёлоо хөгжүүлж буй гэрчилнэ хэмээн Кадыров хэлснийг ВВС мэдээлжээ.

Хэвлэлүүдэд бичсэнээр Кадыров дэлхийн хөлбөмбөгийн аваргын 2018 оны тоглолтыг явуулах хотуудын тоонд Грозныйг оруулах хүсэлтэй байна гэсэн байлаа. Гэвч Кадыровыг хөлбөмбөгийн сэргэн мандлын удирдагч биш гэлээ.

Кадыров дэлхийн хөлбөмбөгийн аваргын 2018 оны тоглолтыг явуулах хотуудын тоонд Грозныйг оруулах хүсэлтэй байна. Эх сурвалж: AP Photo/ Sergey Ponomarev

“Хэрэв тэд хожвол Рамзан хүзүүг нь хугална”

Тоглолтын байдал барууны сэтгүүлчдэд гайхал төрүүлэв. Цэнгэлдэх хүрээлэн хүнээр дүүрэн байсныг Guardian мэдээлэв. Тоглолтыг үзэхээр “Оросын спортын хувьцастай бүдүүн хулигаанууд”, папах малгайтай өвгөд, хар жиинс, пальтотай залуус ирцгээсэн байсан ба тэд «Чечня! Чечня!» хэмээн уухайлж байлаа гэж уг сонинд өгүүлжээ. Аллага гарах аюултай учир цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронг цэргийн машинаар бүслэн үзэгчдэд хоёр удаа метал хайгчаар шалган гурван удаа гар тээшийг нь нэг бүрчлэн шалгажээ.

Сонины мэдээгээр Кадыровын багийг “бүдүүн, буурал Чеченийн хүнд сурталтнуудыг “Терек” багийн дасгалжуулагч Оросын хоёр хуучин одоор хүч нэмжээ. Мөн тэнд Германы Маттеус тогложээ. Бүх анхаарал Кадыровт төвлөрсөн байв. Багийнхан нь ч эсрэг талынхан нь ч түүнд бөмбөгөө өгөхөөр өрсөлдөх мэт. Нэгэн залуу үзэгч “Тэр бол манай улсын цөм. Түүнийг авбал Чечениэс юу ч үлдэхгүй” гэж хэлснийг сонин иш татжээ.

 Кадыров үзэгчдэд зориулан бүжиглэв. Эх сурвалж: AP Photo/ Sergey Ponomarev
Талбайд улсын тэргүүн хоёр гоол эсрэг хаалганд оруулж, хоёр  торгуулийн цохилт алдлаа. Тоглолтын өмнө тэрээр цэнгэлдэх хүрээлэнг бурхны магтаалаар уриалж завсарлагаар нь лезгинка бүжиглэв. Цэнгэлдэх хүрээлэнд байсан боксын аварга асан Хамзат Джабраилов “бразиличууд ширүүн тоглохоос айж байх шив. Хэрэв тэд хожвол Рамзан тэдний хүзүүг хугална “ гэж хэлснийг Guardian бичсэн байв. Эцэст нь Өмнөд Америкчууд  4:6 харьцаатайгаар хожиж, харин тоглогчдынх нь хүзүү бүтэн үлдэн түрүүвч нь түнтийжээ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж