“Хязгааргүй”-г дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

“Хязгааргүй”-г дахин тоглоно

“Пентатоник” академийн тэргүүн, хөгжмийн зохиолч Б.Долгион “Хязгааргүй” моно операг “Жинхэнэ рок опера” хэмээн дүгнэсэн. Америкт мюзикл үзсэн хүний нүдээр Монголынхоо орчин үеийн урлагийг голонгуй явсан эрхэмд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуягийн “Хязгааргүй” моно опера ихэд таалагджээ. “Монголчууд рок опера хийж чадлаа. Энэ үнэхээр гайхамшигтай бүтээл болжээ” хэмээн Б.Долгион уулга алдсан. “Үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдэж чадна” гэж урлаг судлаачид үнэлсэн ба “Хязгааргүй” нь сонгодог дуурийн бүх шинж, дээд өнгө, дуугаралтуудыг агуулсан, рок поп хэмнэлтэй моно опера юм. Энэхүү моно операг энэ сарын 15-нд ганцхан удаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дахин тоглох гэж байна. Энэ тоглолтынхоо дараа “Хязгааргүй” моно операг хилийн чанадад тоглохоор уран бүтээлчид төлөвлөж байгаа гэнэ.

М.Урин    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж