
Хэдийгээр өнгөрсөн жилийн аварга Кенийн Эдна Киплагат, Шалане Фланаган нар энэ жил оролцохгүй ч аваргын төлөөх өрсөлдөөн хүчтэй болох нь тодорхой. Эмэгтэй гүйгчдээс амжилтаараа ялгарч байгаа тамирчдын тэргүүнд Кенийн Мари Кэйтани, Каролин Кэйлэл нар бичигдэж байна. Эдгээрээс гадна гурван Кени гүйгч түрүүлэх зорилготой Нью-Йоркт ирээд байгаа. Харин Этиопоос цөөн тооны тамирчин оролцохоор болсны дотор 2003 оны дэлхийн аварга Бизунэш Дэба багтаж байна. Европ тивийн шилдгүүд мөн ирсэн байгаа. Европийн дөрвөн удаагийн аварга, Португалийн Жессика Аугусто, Испанийн шилдэг тамирчин Алессандро Ауиляр нараас гадна Их Британийн тамирчин Жо Павэй багтаж байна.
Score Studio