Хил орчмын чөлөөт бүс байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Хил орчмын чөлөөт бүс байгуулна

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн­буйр хотын төлөөлөгчид саяхан Дорнод аймагт зочиллоо. Тэд тус аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжээр орж танилцсаны дараа хоёр талын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов. Энэ удаагийн уулзалтын гол зорилго нь өнгөрөгч есдүгээр сард хоёр талын засаг захиргааны хооронд хийсэн чөлөөт бүс байгуулах тухай хурлын протоколыг бодит ажил болгон хэрэгжүүлэх асуудлыг нарийвчлан судлах, тус бүс нутагт хөрөнгө оруулах хүсэлтэй зарим корпорацийн удирдлагуудыг нөхцөл байдалтай газар дээр нь танилцуулах байлаа. Мөн энэ үеэр Монгол, Хятадын Өвдөг-Баянхошууны боомтыг байнгын ажиллагаатай болгох, 2012 оны эхний улиралд багтаан чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх зэрэг саналыг хоёр улсын Засгийн газарт уламжлахаар харилцан тохиролцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж