Цуглуулагчид үзмэрээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Цуглуулагчид үзмэрээ дэлгэлээ

Дундговь аймгийн музей  жил бүр “Хобби” үзэсгэлэн гаргаж хэвшсэн юм. Мөн эртний урчуудын урласан эмээлийн, мөнгөн аяганы, хөөрөгний, монгол хувцасны гэхчилэн төрөлжсөн үзэсгэлэнг иргэдийн гар дээр байгаа эд өлгийн зүйлээр гаргадаг нь  хүмүүсийн сонирхлыг татаж байна. Саяхан ээлжит үзэсгэлэнгээ “Хобби-2011”  нэрээр дэлгэн үзүүлэхэд долоон иргэн оролцжээ.
 
Тэдний дунд   хүний их эмч Ш.Балжинням маркийн, нийгмийн энтерпрэнер Ц.Лхүндэвдорж 70000 хүний фото зургийн,   мал зүйч  Н.Батсүх энгэрийн тэмдгийн, ахмад багш Д.Аюур өөрийн бичсэн номын цуглуулгаа дэлгэн үзүүлсэн байна. Найдангий Батсүх өнгөрсөн жилийн үзэсгэлэнд  70-аад их, дээд сургуулийн ромбо тэмдэг тавьж байсан бол энэ жил түүнийгээ160 гаруй хүргэж цуглуулаад ирсэн нь бүр сонирхол татаж байлаа.  Монгол улсын түүхнээ 4200 орчим марк гарсан бол Н.Батсүхэд 4000, Ш.Балжиннямд 3600 орчим марк хадгалагдаж байна. Тэдгээрийн хамгийн эртний ховор марк гэхэд бараг хагас сая төгрөгөөр үнэлэгддэгийг марк цуглуулагчид өгүүлж байна.

Зураг дээр. Н.Батсүх үзэсгэлэнгийн танхимд

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж