965 сая төгрөгийн техник хандивлана

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

965 сая төгрөгийн техник хандивлана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Япон улс дахь  АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн баазад ашиглаж байсан  уул уурхай, зам барилга, хөдөө аж ахуйн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг Япон улсаас манай улсын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-үүдэд хандивлах болжээ.

    Энэхүү санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр 11 цагаас БСШУЯ-нд боллоо. Уг үйл ажиллагаанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон “Мянганы сорилтийн сан”-ийн дарга төлөөлөгчид оролцсон байна.

    Эдгээр техник тоног төхөөрөмж нь нийт 965 сая төгрөгийн үнэтэй бөгөөд манай улсын МСҮТ-үүдийн сургалтын үйл ажиллагаанд багагүй нэмэр болох байгаа аж.

    Б.Алтансүх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж