
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын “Давтагдашгүй” анхн ыие даасан тоглолт өнгөрсөн аравдугаар сарын 27, 28, 29-нд амжилттай болсон. Чинбаагийн “Давтагдашгүй” үдэшт саатсан үзэгчид дахин нэг удаа тоглохыг санал болгосон. Мөн үзэж амжаагүй үзэгчид ч түүнд дахин тоглолт хийгээч хэмээн өдөр бүр хүсэлт тавьсаар байсан. Иймд Б.Чинбат үзэгчдийн хүсэлтээр дахин нэг удаа “Давтагдашгүй” үдшээ үзэгчдэд зориулахаар шийджээ. Түүний тоглолт энэ удаад “UB Palace”-ын концертын их танхимд болох юм.
Түүний тоглолт маргааш буюу энэ сарын 5-нд болох учир тасалбар авч амжаагүй үзэгчид, яараарай. Учир нь түүний тоглолтын тасалбар маш цөөхөн үлдээд байгаа сурагтай. Чинбаагийн давтагдашгүй хэмнэлийг сонсох боломж ердөө ганцхан өдөр гэдгийг санаарай.
М.Урин