
"Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяху, тус улсын Батлан хамгаалахын сайд Эхуд Барак нар ч Ираны эсрэг дайралтад бэлтгэж байгаа гэнэ. Тель-Авив саяхан цөмийн цэнэгт пуужин амжилттай туршсан нь супер гүрнүүдийн хилэнг бадраасан бололтой" гэж уг сонинд бичжээ. Их Британи Ливи, Афганистан дахь дайны зардал болон төсвөө багасгах бодлого барина гэж мэдэгдэж байсан ч Ираны эсрэг дайралт хийх АНУ-ын төлөвлөгөөг дэмжсэн гэнэ. Британийн арми Иранд цэргийн ажиллагаа явуулахад ямар стратеги хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгөх тусгай бүлэг байгуулагдсан байна. Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр зэхэж, асар их хэмжээний ураны баяжмал хадгалж буй гэж тагнуулууд мэдээлжээ. Харин Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж буй гэдэг мэдээг эрс үгүйсгэж, тус улс эрчим хүчний эх үүсвэртэй болох зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдсэн байна.