
Жулиан Ассанжиг 2010 оны наймдугаар сард хоёр Швед бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэн баривчилсан юм. Энэ хэрэг АНУ-ын элчин сайдын яамны нууц баримт, мэдээллийг илчилсэн “Wikileaks”-ийн үйл ажиллагаатай огт холбоогүй боловч хэрэв түүний хэрэг Шведийн шүүхэд шилжвэл тэд түүнийг АНУ-д хүлээлгэн өгнө гэж өмгөөлөгч нар нь үзэж байгаа юм. “Wikileaks” өнгөрсөн жил АНУ-ын дипломат харилцааны маш нууцын зэрэглэлд багтах, ноцтой 250 мянга гаруй мэдээ, баримт сэлтийг нийтэд дэлгэсэн юм. Харин үүний хариуд АНУ “Wikileaks” сайтын санхүүгийн эх үүсвэрийг боомилж эхэлсэн билээ.
Н.Энх