В.Бутыг буруутай гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

В.Бутыг буруутай гэж үзлээ

Алан хядах бүлэглэлд зэр зэвсэг худалдаж, Америкийн иргэдийн амь насанд аюул учруулсан хэрэгт буруутгагдаад байгаа Оросын иргэн Виктор Бутыг шүүх хурал АНУ-д үргэлжилж байна. Нью Йоркийн Шүүх өчигдөр болсон хуралдаанаар түүнийг дээр өгүүлсэн бүх хэрэгт буруутай гэж үзжээ. Ингэснээр В.Бут багаар бодоход 25 жил, цаашлаад бүх насаараа хоригдох ял авах нөхцөл байдал үүсээд байна. Гэхдээ тэрбээр одоо болтол өөрт нь тохсон хэргүүдийг хүлээхгүй байгаа юм. Тэрбээр АНУ өөрийг нь улстөрийн зорилгоор баривчилсан гэж үзэж байгаагаа өмнө нь олон удаа илэрхийлж байсан билээ.

Зэвсэг ачсан онгоцонд сууж яваад Бангкокийн нисэх буудлаас баригдсан түүнийг Тайландын эрх баригчид АНУ-д шилжүүлэн өгсөн юм. Энэ явдал ОХУ-ыг Тайланд, АНУ-ын харилцаанд нөлөөлж байлаа. АНУ харин түүнийг зэр зэвсгээ Афганистан руу тээвэрлэж, алан хядагчдад зарах гэж байсан гэж буруутгасан юм.

Х.Сайхан

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж