ҮШН хэдэн үзүүртэй “зүү” вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

ҮШН хэдэн үзүүртэй “зүү” вэ?

МАХН-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан ҮШН-ынхан сүүлийн үед МАН руу гүйдэлтэй болжээ. МАН-ын 90 жилийн ойн үеэр хийсэн намуудын дарга нарын уулзалтад дээгүүр суудал эзлэн суусан М.Энхсайхан дарга Төрийн ордноор гүйдэлтэй болсныг ордныхон анзаарсан байна. Уг нь тал тал тийш савлаж аль алийг нь хорлоод явдаг нөхдийг “хоёр үзүүртэй зүү” гэдэг. Гэтэл сонгууль дөхсөн энэ үед намуудын хооронд эцэлтгүй “жороолох” болсон ҮШН-ынхныг харин хэдэн үзүүртэй “зүү” вэ хэмээн улстөрчид харах болсон байна. Ардчилсан намыг 20 жил буруу замаар будаа тээсэн хэмээн шүүмжилдэг болсон М.Энхсайхан дарга ирэх сонгуульд хоосон үлдэхгүй гэсэндээ аль дөт харагдсан нам руу үсчиж явдаг болсон уу гэсэн хардлага улс төрийн хүрээнийхэн дунд явах болжээ.
                                                                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж