Долоон тэрбум дахь иргэнд 1 тонн апельсин бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Долоон тэрбум дахь иргэнд 1 тонн апельсин бэлэглэв

Калининград хотод мэндэлсэн дэлхийн долоон тэрбум дахь иргэн Петр Николаевт ӨАБНУ-ын фермерүүд нэг тонн апельсин бэлэглэжээ. Өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө төрсөн Николай хүүг дэлхийн долоон тэрбум дахь иргэн гэж тооцсон билээ. Бэлгэнд өгсөн нэг тонн апельсины эхний нэг хайрцгийг өчигдөр хүүгийн мэндэлсэн эмнэлэгт очиж, ёслол төгөлдөр гардуулсан байна. Мөн Николай болон түүний эх, эцэг хотынхоо дурын супермаркетаас дуртай 70 хайрцаг апельсинаа авах эрхтэй болж байгаа аж. 

Дэлхийн долоон тэрбум дахь иргэн хаана төрж байгааг нарийн тогтоох боломжгүй учраас ОХУ-ын Петропавловск, Филиппиний Манила, Энэтхэгийн Уттар прадеш мужаас сонгож, НҮБ-ын сертификатыг гардуулсан билээ.

Х.Сайхан

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж