Хятадад уурхай нурж, дөрвөн хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Хятадад уурхай нурж, дөрвөн хүн үрэгдэв

Хятадын Хенань муж дахь “Sanmenxia” уурхайд өчигдөр газар хөдөлж, хад нурсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 57 уурхайчин сураггүй болсон байна. Уурхайг эзэмшдэг “Yima Coal Group”-ээс мэдээлснээр осол болох үед уурхайд 75 уурхайчин ажиллаж байжээ. Уурхайгаас 14 хүн эсэн мэнд гарч ирсэн байна.

Уурхайчдыг аврах эрлийн ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Хятадад уурхайн ослоор жилд олон уурхайчин амиа алддаг бөгөөд энэ салбар хамгийн аюултай эрсдэлтэйд тооцогддог. Хятадын уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны стандарт байхгүйгээс ийм осол гарах нь улам нэмэгдэж байгаа тул хууль бус олон уурхайг хаах хүртэл арга хэмжээ авч эхэлжээ. Өнгөрсөн даваа гаригт Хунань мужийн нүүрсний нэгэн уурхайд хийн хоолой дэлбэрснээс 29 уурхайчин амиа алдсан хэрэг гарсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж