
Жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Баттулга нар Улсын драмын театраас өрх тусгаарлан өөрсдийн санаачилсан “Мөрөөдлийн театр”-ыг байгуулаад байгаа билээ. Тус театрынхан Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсч, хөгжсөний 80 жилийн ойд зориулан энэ сард Соёлын төв өргөөнөө “Миний нууц хүү” анхны драмын жүжгээ тоглилуулахаар бэлтгэж байгаа гэнэ. А.Вампиловын зохиол “Миний нууц хүү” жүжгийн найруулагчаар нь Дашхүүгийн Галбаяр ажиллан гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ц.Оюундарь, жүжигчин Б.Баатархүү, Г.Эрхэмбаяр болон Г.Алтаншагай нар тогложээ.
Харин жүжгийн дууны хөгжмийг Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиосон бол шүлгийг нь дуучин С.Жавхлан бичиж, Б.Чинбат аранжировшик хийжээ. Тэд жүжгийнхээ нээлтийн өмнө дууг нь дүрсжүүлэн үзэгдэд хүртээл болгосн ба эл дууг Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, дуучин Б.Амархүү нар хамтран дуулсан юм.
Сонирхуулахад, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид цаашдаа драмын жүжгүүд болон дэлгэцийн бүтээл, телевизийн нэвтрүүлэгт хүч үзэх гэнэ.
Ингээд “Миний нууц хүү” жүжгийн дууны клипийг Энд дарж сонирхоно уу.
Г.Даша