
Үүнд, УДЭТ 80 жилийн ойн арга хэмжээнийхээ хүрээнд “Алтан тайзны эзэд” дурсамж, дурьдатгал, баримт болон “Театр-80” шүүмж судлалын эмхтгэл бүтээл, “Соёлын орон зай ба мэргэжлийн театрын хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын товхимолыг санаачлан гаргаж байгаа билээ. Энэхүү номуудыг Удирдлагын академи болон театрын урлаг судлаач, шүүмжлэгч, сэтгүүлчдийн багтай хамтран бүтээсэн ажээ. Номын нээлтэнд театрын судлаач, шүүмжлэгч, зохиолч, ахмад дунд залуу үеийн бүх уран бүтээлчид, эрдэмтэн багш нар оролцож, санал сэтгэгдэлээ хуваалцах боломжийг нийт уншигч, театр урлагийг дэмжигч хэн бүхэнд энэхүү үзэсгэлэн, номын баяраараа дамжуулан олгож байгаа юм.
Г.Даша