Грекийн Ерөнхий сайд огцрохоос татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Грекийн Ерөнхий сайд огцрохоос татгалзав

Грекчүүд эвслийн Засгийн газар эрсдэлтэй санал асуулга явуулахын оронд Европын холбооноос зээл авах нь зөв гэж үзэж, Ерөнхий сайд Жорж Папендреог огцрохыг шаардсан ч тэрбээр огцрохоос татгалзжээ. Ерөнхий сайд Жорж Папендрео бүх нийтийн санал асуулга явуулах санал гаргасан нь олон улсын хөрөнгө оруулагчид, холбооны орнуудын дунд Грек  Европын холбооноос гарах нь гэдэг болгоомжлол бий болгосон юм.   Грекийн өрийн хямрал Европын эдийн засагт шууд нөлөө үзүүлж байгаа билээ. Италийн Засгийн газар өрийн ноцтой хямралаас гарах төлөвлөгөө нь дэмжлэг аваагүйгээс огцрохоо хүлээн дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа бол Португаль Европын холбооноос авсан зээлийнхээ нөхцлийг сайжруулах арга зам хайж байна.

Дэлхийн эдийн засагт дахин хямрал авчрахад ойрхон байгаа өрийн хямралыг арилгах асуудлаар “Их 20” гүрний удирдагчид Францын Канн хотод дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Грекийн Ерөнхий сайд өчигдөр Засгийн газрын сайд нартай яаралтай хуралдаж, огцрохоос татгалзжээ. Олон нийтийн санаа бодол тогтворгүй байгаа ийм үед бүх нийтийн санал асуулга явуулах нь эрсдэлтэй гэж  Грекийн зарим сайд нар үзэж, Европын холбооноос хоёр дахиа зээл авах  шаардлагатай гэж үзэж байгаа юм. Өрийн хямралд орж, Европын холбооноос зээл авсан Ирланд, Португалийн засгийн газрын нэр хүнд унасан юм.
Канн хотод болж буй “Их 20” гүрний дээд хэмжээний уулзалтаар Францын Ерөнхийлөгч Жорж Папендрео, Германы Канцлер Ангела Меркел нар Грекийн санал хураалтын дүн Европын холбооноос гарах, эсвэл үлдэх ямар ч байлаа санал хураалтыг ирэх арванхоёрдугаар сарын 4-нөөс өмнө явуулахыг Ерөнхий сайд Жорж Папендреогоос хүсчээ. Европын холбооны удирдагчид Грекийн бүх нийтийн санал хураалтын дүн гарахаас нааш, хоёр дахь зээлийг олгохгүй гэж шийдсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж