Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хоёр өдрийн өмнө болсон Монголын чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ойн хүндэтгэлийн хурал, улаан хивсний ёслолд ийн гоёж иржээ. Эрвээхий зангиа, тюкшидо загварын /ирмэггүй захтай/ хүрэм хачин чамин зохидог их аварга энэ өдөр ч мөн цагаан саатай хар хослол, ижил өнгийн эрвээхий зангиагаар гоёсон нь аргагүй л жентельмэн сонголт байв. Их аварга энэ өдөр хайрт гэргий Г.Тамирын хамт улаан хивсний ёслолд оролцсон бөгөөд түүний эхнэр сонгодог загвартай, хар өнгийн даашинзаар гоёж, ягаан өнгийн "Hermes"-ийн цүнх, "LV"-гийн саарал өнгийн чамин ороолтоор гангарсан байлаа.




Т.Маша  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж