Улсын төсөв ашигтай гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Улсын төсөв ашигтай гарчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үндэсний стастикийн хорооноос 2011 оны
    хоёрдугаар сарын нийгэм эдийн засгийн төлөв байдлыг гаргаж, энэ
    талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.  Уг мэдээллийг бүрэн эрхээр нь
    хүргэж байна.
     
    Нийгмийн үзүүлэлт    
       Эрүүл мэндийн яамны мэдээгээр улсын хэмжээнд 2011 оны эхний 2 сард
    10259 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 960 эхээр буюу 8.6 хувиар,
    төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 10293 болж, 960 хүүхдээр буюу 8.5
    хувиар буурлаа.

       Энэ хугацаанд нэг хүртэлх насандаа 191 хүүхэд эндэж, өмнөх оны мөн
    үеийнхээс 52 хүүхдээр буюу 21.4 хувиар, 1-5 хүртэлх насны 38 хүүхэд
    эндэж, 26 хүүхэд буюу 40.6 хувиар буурчээ.

       Өрхийн нийгэм, эдийн засгийн 2010 оны 4 дүгээр улирлын судалгааны
    дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 420.7 мян.төг болж, өмнөх
    оны мөн үеийнхээс 71.5 мян.төг буюу 20.5 хувиар нэмэгдлээ.

       Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2010 оны 4 дүгээр улирлын
    байдлаар 444.7 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 76.3 мян.төг буюу
    20.7 хувиар өссөн байна.  
         
       Ажиллах хүчний судалгааны 2010 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын
    хэмжээнд ажиллах хүч буюу 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн
    идэвхтэй хүн 1129.8 мянга байгаагаас 600.4 мянга буюу 53.1 хувь нь
    эрэгтэй, 529.4 мянга буюу 46.9 хувь нь эмэгтэйчүүд байна.

       Судалгааны дүнгээр 2010 оны 4 дүгээр улиралд улсын хэмжээнд 106.1
    мян.хүн ажил эрхлээгүй байгаагийн 59.2 мянга нь эрэгтэйчүүд, 46.9 мянга
    нь  эмэгтэйчүүд байна. Ажилгүйдлийн түвшин 2010 оны 4 дүгээр улиралд
    улсын хэмжээнд 9.4 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд
    3.4  пункт, хотод 6.9  пунктээр тус тус буурч, хөдөөд 1.3 пунктээр
    өслөө…

        Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т
    бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны 2
    дугаар сарын эцэст 38.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2542 хүнээр
    буюу 7.1 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн
    үеийнхээс Улаанбаатар хот (1818), Булган (897), Өмнөговь (490), Завхан
    (458), Дундговь (382), Төв (302), Ховд (292) аймагт өссөн нь ажилгүй
    нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ.

       Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалд
    2011 оны эхний 2  сард 329.3 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар
    бүртгэгдсэний 202.8 мянга буюу 61.6 хувь нь аж ахуйн нэгж,
    байгууллагаас, 126.5 мянга буюу 38.4 хувь нь төсөвт байгууллагаас
    шимтгэл төлсөн байна.

       Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2011 оны эхний 2
    сард 72.0 тэрбум төг болж, үүний 73.5 хувийг өндөр настны, 12.6 хувийг
    хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.1 хувийг тэжээгчээ алдсаны, 6.8 хувийг
    цэргийн тэтгэвэр эзэлж байна.

       Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний 2 сард 51.3 мян.хүн
    хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 4.4 мян.хүн буюу 7.9 хувиар буурч,
    олгосон тэтгэврийн хэмжээ 0.9 тэрбум төг буюу 21.1 хувиар нэмэгджээ.

       "Хүний хөгжил" сангаас 2011 оны эхний  2  сарын байдлаар 96.5 тэрбум төгрөгийг давхардсан дүнгээр 2.3 сая иргэнд олгожээ. 

        Халдварт өвчнөөр 2011 оны эхний 2 сард 6233 хүн өвчилж, өмнөх оны
    мөн үеийнхээс 1349 хүн буюу 27.6 хувиар өссөн нь цусан суулгаар
    өвчлөгчдийн тоо 110 хүн буюу 35.3 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн
    тоо 121 хүн буюу 13.1 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 14 хүн буюу
    2.1 хувиар буурсан хэдий ч салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 485 хүн буюу
    4.7 дахин, вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 1290 хүн буюу 2.3 дахин,
    тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 58 хүн буюу 10.0 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн
    тоо 14 хүн буюу 2.3 хувиар өссөнөөс шалтгаалав.

       Улсын хэмжээнд 2011 оны эхний 2 сарын байдлаар 3326 гэмт хэрэг
    бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 151 хэрэг буюу 4.8 хувиар
    нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас 2011 оны эхний 2 сарын байдлаар 1182 хүн
    гэмтэж, 246 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо
    455 буюу 62.6 хувиар өсч, нас барсан хүний тоо 51 буюу 17.2 хувиар
    буурсан байна.

    II.Макро эдийн засгийн үзүүлэлт

       Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2011 оны 2 дугаар сард  өмнөх
    сарынхаас 0.5 хувь, оны эхнээс 3.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11.0
    хувиар тус тус өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд
    хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 0.6 хувь, хувцас, бөс бараа,
    гутлынх 1.0 хувь, тээврийнх 1.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

       Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2011 оны 2 дугаар
    сарын эцэст 4868.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 63.3 тэрбум төг буюу
    1.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1886.9 тэрбум төг буюу 63.3 хувиар
    өсчээ.

       Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны 2 дугаар сарын эцэст 474.5
    тэрбум төг болж, өмнөх сарынхаас 91.2 тэрбум төг буюу 16.1 хувиар буурч,
    өмнөх оны мөн үеийнхээс 122.2 тэрбум төг буюу 34.7 хувиар өсчээ.

       Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн
    үлдэгдэл 2011 оны 2 дугаар сарын эцэст 3528.9 тэрбум төг болж, өмнөх
    сарынхаас 88.6 тэрбум төг буюу 2.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 813.1
    тэрбум төг буюу 29.9 хувиар өсчээ.

       Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 2 дугаар сарын эцэст
    112.6 тэрбум төг болж,  өмнөх сарынхаас 9.6 тэрбум төг буюу 9.3 хувиар
    өсч, өмнөх оны мөн үеийнхээс 34.7 тэрбум төг буюу 23.6 хувиар буурчээ.

       Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны 2 дугаар сарын
    эцэст 363.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 1.5 тэрбум төг буюу 0.4
    хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 81.6 тэрбум төг буюу 18.4 хувиар
    буурсан байна.

       Үнэт цаасны арилжаа 2011 оны 2 дугаар сард 18 өдөр явагдаж, 6.3
    тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 7.3 сая ш үнэт цаас арилжигдсан байна.

       Улсын нэгдсэн төсвийн нийт  орлого ба тусламжийн дүн 2011 оны эхний 2
    сард 488.4 тэрбум төг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн
    469.9 тэрбум төг болж, нийт тэнцэл 18.5 тэрбум төгрөгийн ашигтай
    гарлаа.

       Нэгдсэн төсвийн урсгал орлого 466.8 тэрбум төг, урсгал зардал 434.9
    тэрбум төг болж, урсгал тэнцэл 31.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

       Өмнөх оны мөн үеийнхээс татварын нийт орлого  151.8 тэрбум төг буюу
    54.2 хувиар өсөхөд орлогын  албан татварын орлого 26.5 тэрбум төг буюу
    22.8 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 14.2 тэрбум төг буюу
    39.4 хувь, онцгой албан татварын орлого 10.7 тэрбум төг буюу 39.8 хувь,
    нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 64.8 тэрбум төг буюу 2.2 дахин,
    бусад татвараас орсон орлого 20.3 тэрбум төг буюу 81.4 хувиар  тус тус
    өссөн нь голлон нөлөөлжээ.       
        
           
        
        
        
     
        

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж