Ч.Дамдиншаравын нэрэмжит өсвөрийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Ч.Дамдиншаравын нэрэмжит өсвөрийн тэмцээн болно

Олимпийн наадмын хүрэл медальт, Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн анхдугаар тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ 4-6-ны өдөр болох гэж байна. Тус тэмцээнийг Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд МҮОХ, МЧБХ, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Цаашид тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиохоор шийдвэрлэсэн байна.

Хөвгүүд, охидын хоёр төрлөөр 19 жингийн ангиллаар болох тэмцээнд Улаанбаатар хот, Архангай, Булган, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь аймгаас өсвөр насны бөхчүүд очиж зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж