Нийслэлээр овоглосон брэндүүд Хөх хотод

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Нийслэлээр овоглосон брэндүүд Хөх хотод

Улаанбаатар хотын эдийн засаг хамтын ажиллагааны өдрүүд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотноо эхэллээ.  Улаанбаатар хотын эдийн засаг, хамтын ажиллагааны өдрүүдийн хамгийн чухал арга хэмжээ бол үзэсгэлэн худалдаа байлаа. Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулдаг тэргүүлэгч 37 аж ахуйн нэгж энэхүү үзэсгэлэнд оролцож бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан юм. Ноос ноолуур, оёмол хатгамал, шингэн хүнсний салбарынхан хөх хотын иргэд болон бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулсан. Соёлын өлгий гэгддэг Хөх хот аялал жуулчлалын салбарыг хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл болгожээ. Энэ хүрээнд  бэлэг дурсгал болон уламжлалт уран үйлийн чиглэлээр хамтрах боломж байгааг дурьдсан юм. Үзэсгэлэнг үзэж сонирхсон Хөх хотын дарга Ван Бө ч энэ талаар онцолж байлаа.

    Манай улсын гадаад худалдааны эргэлтийн 60 гаруй хувийг урд хөрш дангаараа эзэлдэг. Тэр хэрээр урд хөршөөс манайх руу чиглэсэн хөрөнгө оруулалт их байдаг гэдгийг  бизнесийн салбарынхан дурьдаж байсан юм. Хөрш хотуудын хамтын ажиллагаа ч эдийн засгийн агуулгаагаараа баяжигдаж байгаа. Энэ ажлын эхлэл бодит хөрсөнд буужээ. Амталж даршилсан үхрийн махаа экспортлох боломжтой болсныг энэ үеэр дуулгасан юм.

     Хөх хот өнөөдөр эдийн засгийн хувьд бяр суусан гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Нэг хүнд ноогдох дотоодын  нийт бүтээгдэхүүн энэ жилийн хувьд гэхэд 66 мянган юаньд хүрсэн байна. Энэ өсөлтийн хаялга хөрш хотын иргэдэд ч мэдрэгдэх ёстойг хотын дарга хэлээд хамтран ажиллах  боломжтой бүхий л салбарыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж