
Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд нэгдэж, шинээр банк байгуулах тухай олон улсын гэрээний төслийн талаарх хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монголбанкны ерөнхийлөгчид олгов. Хэлэлцээрийн төслийг Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгожээ. Мөн шинээр байгуулах банкинд гишүүн орныг төлөөлж Монголбанкнаас гадна санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас төлөөлөгч оролцуулах гэнэ.
Ж.ГЭГЭЭ