
2000-2010 оны хооронд Калифорнийн испани хэлээр яридаг иргэд 28 хувиар өсч, 14 саяд, ази гаралтай иргэд 31 хувиар өсч, 4,8 саяд тус тус хүрсэн ажээ. Энэ хугцаанд тус мужийн иргэдийн тоо 10 хувиар өсч, 37,3 сая хүрсэн аж. Калифорни муж хүн амын өсөлтийн үзүүлэлтээр АНУ-ын хэмжээнд 20 дугаар байранд ордог аж.
Калифорни муж хамгийн олон хүн амтай мужийн тоонд багтдаг боловч хүн амын тооллогын дараа америкийн хууль тогтоох байгууллагад шинээр гишүүн нэмж сонгуулах эрх авч чадаагүй байна.
Америкийн хүн ам судлаачдын хийсэн дүгнэлтээр латин америк гаралтай иргэдийн тоо хурдан нэмэгдэж байгаа шалтгаан нь бусад иргэдтэй харьцуулахад тэд нарын нөхөн үржэх насны иргэд олон байгаатай холбоотой гэсэн дүгнэлт хийжээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг