
Мексикийн Пракседис Герреро суурингийн цагдаагийн газрын даргаар томилогдсон 20 настай энэхүү залуу эмэгтэй ердөө дөрөвхөн сарын турш албан үүргээ гүйцэтгээд АНУ руу зугтан гарахад хүрсэн байна.
Тэрээр 2010 оны аравдугаар сард цагдаагийн газрын даргаар томилогдож, ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн боловч хар тамхи наймаалагч, гэмт этгээдүүийн үүр болсон тус сууринд удаан амьд явж чадахгүй нь тодорхой болсон тул гадаад орон руу зугтаж, “эрх чөлөөтэй” амьдрахаар шийдвэрлэжээ.
Цагдаагийн газрын дарга асан Марисол Вальес криминалистикийн мэргэжлээр сургуулиа төгсч, томилсон ажилд нь зориг гарган ажиллаж эхэлсэн боловч ийнхүү тэсэлгүй зугтахад хүрснийг мэдээлсэн байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг