
Португалийн “Брага” руу Стивен Жеррард явалгүй гэртээ үлдсэн нь олон хүний сониуч занг хөдөлгөжээ. Цавиндаа гэмтэл аваад байсан Жэррард өнгөрсөн амралтын өдөр “Манчестер Юнайтед”-ын эсрэг талбайд бүтэн 90 минутыг өнгөрүүлсэн ч өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй болсон нь түүний гэмтэл сэдэрсэн, ноцтой байж болзошгүй гэж Британийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Хэрвээ гэмтэл хүнд бол энэ улирал түүний хувьд дууссан гэсэн үг. 30 настай хагас хамгаалагчийн хувьд мэс засал хийлгэхээр болсон тухай ч зарим цуу яриа гарчээ. Ямар ч байсан өнөөдөр болох Европа лигийн тоглолтод Жеррард оролцохгүй, мөн Английн шигшээгийн энэ сарын 26-нд Уэльстэй хийх Евро 2012-ын урьдчилсан шалгаруулалтын тоглолтод ч оролцохгүй нь тодорхой боллоо. Түүнийг орлож, Португальд Энди Каррол анхны гарааны тоглолтоо хийхээр болжээ.