Испанид болсон эхний тоглолтод 1:1-ээр тэнцсэн багуудын хариу тулааныг Валэнсиягийн Рикарду Кошта 17 минутанд нээж, сарьсан багваахайнууд түрүүлж гоол хийх зорилгодоо хүрчээ. Үүнээс хойш хамгаалалтаа анхаарах болсон Испанийн баг 40 минутанд Жэффэрсон Фарфаны чөлөөт цохилтыг хамгаалж чадаагүй юм. Перу довтлогчийн гоолоор нийлбэр дүн 2:2 болж тэнцжээ. Дараагийн хагаст Шалькэгийн Марио Гавранович 52 минутанд тоог 2:1 болгосноор багтаа ялалт авчирсан гэхэд болно. Үлдсэн цагт Валэнсия довтлоод довтлоод Германы багийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Үндсэн цагийн төгсгөл шүүгчийн сунгасан цагт Фарфан энэ оройн хоёр дахь гоолоо хийж тоог 3:1 болгосноор Шалькэ 04 нийлбэр дүн 4:2-оор дараагийн шатанд шалгарч үлдлээ. Британийн нийслэлд болсон тоглолтод харин ямар нэгэн гоол орсонгүй. Вайт Харт Лэйн цэнгэлдэхэд болсон Тоттэнхэм, АС Милан багийн тулаан, талбай дээрх уур амьсгал маш ширүүн байсан ч үр дүн 0:0-ээр дуусч Миланы талбайд 1 гоол хийж чадсан Тоттэнхэмчүүд шөвгийн наймд үлдлээ. Анх удаа Аваргуудын лигт өрсөлдөж байгаа Лондоны баг ийнхүү шинэ түүхээ бүтээсээр байна.
Шинэ баг шөвгийн наймд
Урьд шөнө Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээний хасагдах шатны 16 багийн хариу тоглолт үргэлжлэн явагдлаа. Уламжлал ёсоор хоёр тоглолт өчигдөр болсон юм. Германы Гэлзенкирхэн хотын Вэлтинс арина цэнгэлдэхэд Шалькэ, Валэнсия багууд тоглолоо.
Score studio.