“Эвертон” гол тоглогчоо алдсан ч оноо салгаж чаджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

“Эвертон” гол тоглогчоо алдсан ч оноо салгаж чаджээ

АПЛ-ийн 19-р тойргийн нөхөн тоглолт урд шөнө Эвэртоны Гудисон паркед явагдлаа. Талбайн эздийн хувьд өрсөлдөгч Бирмингэм клубыг хожвол эхний 10 байранд баттай үлдэх боломжтой болох байсан. Гэсэн хоёр багийн нөхөн тоглолт 1:1-ын харьцаатай тэмцээгээр өндөрлөж багууд оноогоо хуваацгаажээ.

Тоглолтын хувь заяа эхнээсээ зочдын талд шийдэгдсэн бөгөөд Эвэртон гол тоглогч Микель Артета –гаа ердөө 9-дахь минутанд бэртэлд алдсан нь дээрх үр дүнд хүрэхэд бий болгосон байна. Испани хагас хамгаалагчыг орлож Ирланд залуу Симус Коулмен гарч ирсэн боловч Эвертон эхлээд гоол хаалгандаа алджээ. Чили хагас хамгаалагч Иан Босежур Бирмингэмд ирсэн цагаас хойш анхны гоолоо оруулж урд шөнийн гол баатруудын нэг болжээ. Карлинг капын эзэд маань Цомоо өргөсөн цагаас хойш 2 ч тоглолтыг хийж хоёуланд нь хожигдоод байсан юм. Тиймээс энэ үр дүнгээ хадгалж бүтэн 3-н оноо салгах зорилготой тоглолтыг цаашид үргэлжлүүлсэн. Харамсалтай нь 35 дахь минут хүртэл тэргүүлэх хувь тавьлантай байж. Эвэртоны Нидерланд хамгаалагч Хэйтинга тооны харьцааг тэнцүүлж хатуу хамгаалттай Бирмингэмийн хаалганд энэ улирлын 39 дахь гоолыг нь оруулжээ. Ийнхүү Эвэртон 3-тоглолт хожигдоогүй гэсэн үзүүлэлтээ хадгалж үлдсэн бол Бирмингэм 3 тоглолт дараалан хожигдох аюулаас өөрсдийгөө аварлаа. Эвэртон одоо 2 тоглолт дараалж талбай дээрээ хийх бөгөөд Фулхэм, Астон Вилла гэсэн багуудтай 30, 31-р тойргийн тоглолтоо хийх бол Бирмингэм эрх долоо хоногт Уиганы талбайд зочилно. 

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж