“New Face” 11 дэх жилдээ болно

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

“New Face” 11 дэх жилдээ болно

Оны шилдэг дүр төрх шалгаруулах “New Face” наадам арваннэгдүгээр сарын 11-нд “Чингис” зочид буудалд болох гэж байна. Энэ жил 11 дэх жилдээ зохиогдох тус наадам энэ удаад нэлээд онцлогтой болох гэнэ. Тодруулбал, 11 жилийн турш тасралтгүй зохион байгуулсан ажлаа тайлагнах ажээ. Түүнчлэн 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нийг сонгосон нь ч учиртай аж.

“New Face” наадмыг жил бүр “Эра модель” агентлагийнхан санаачлан зохион байгуулдаг тул тус агентлагийн захирал Д.Эрдэнэтуяа тэмцээн, уралдааны өмнөх бэлтгэл ажил, реклам, зар сурталчилгаа гээд завгүй байгаа гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж