“BBC” сургалт явуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

“BBC” сургалт явуулав

“BBC”-ийн хөтлөгч, нэвтрүүлэгч нар Хатан хааны гэр бүлийн гишүүдийн үхлийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх ёс зүйн сургалтад хамрагджээ. 2002 онд “BBC” телевизийн хөтлөгч Петр Сиссонс хатан хаан II Элизабетийн ээжийн таалал төгссөнийг мэдээлэхдээ саарал хослол, хүрэн улаан зангиа зүүсэн байсан нь хатан хааны гэр бүл болон үзэгчдийн бухимдлыг төрүүлж, хатуу шүүмжлэл сонсчээ. Тиймээс Их Британийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл одооноос Английн хатан хааныг таалал төгсөх үед ямар арга хэмжээ авах талаар хөтлөгч, нэвтрүүлэгч нартаа сургалт явуулж байгаа ажээ. Хатан хааныг ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд “BBC” энэ мэдээллийг цацсаны дараа үндэсний сүлд дуулал эгшиглүүлж, хатан хааны гэрэл зургуудыг үзүүлэх гэнэ. Түүнээс гадна хатан хааныг бие барснаас хойш оршуулах ажиллагаа дуусах хүртэл “BBC” бүх сувгуудаар хошин нэвтрүүлэг шоу гаргахгүй байх гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж