
Монголын олимпийн боксын холбоо өсвөр үе, залуучуудынхаа дунд бусад холбоодтой харьцуулахад хамгийн их тэмцээн зохион байгуулдаг. Тамирчид рингэнд олон гарах тусмаа л туршлагаждаг учраас Монголын олимпийн боксын холбоо клубуудэд болоод тэмцээн зохион байгуулах хүсэлтэй хэнд ч болов эрхийг нь нээлттэй өгдөг гэхэд болно. Ирэх онд л гэхэд өсвөр үе залуучуудын дунд 20 гаруй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Харин энэ жилийн хамгийн сүүлийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.
Залуучуудын нээлттэй тэмцээн тав хоног үргэлжилж, ирэх ням гаригт хаалтаа хийнэ. Харин он гараад дотоодод болох арга хэмжээг тодруулбал, нэгдүгээр сард насанд хүэргчдийн УАШТ Улаанбаатар хотноо болох аж. Ирэх жил олимпийн жил гэдэг утгаараа шигшээ багийнхан нэлээд шахуу хуваарьтайгаар олон улсын тэмцээнүүдэд оролцох юм байна. Дашрамд дуулгахад, олимпийн эрх авах хамгийн сүүлийн тэмцээн он гараад Казакстанд болно.