Грек бүх нийтийн санал асуулга явуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Грек бүх нийтийн санал асуулга явуулна

Грекийн Ерөнхий сайд Жорж Папендрео Европын холбооноос санхүүгийн зээл хоёр дахиа авахаар  бүх нийтийн санал асуулга явуулах гэж байна. Түүний энэ саналыг Засгийн газар нь бүрэн дэмжжээ. Саяхан болсон Засгийн газрын яаралтай хуралдаан дээр Ерөнхий сайд ирэх арванхоёрдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулах санал гаргасан байна. Тэрбээр “Энэ алхам нь Евро бүсийн орнуудын Грекээс шаардаад буй төсвийн хатуу бодлогод өгөх хариу болно” гэж мэдэгджээ. Европын банкууд бүсийн орны эдийн засгийг ганхуулж эхэлсэн өрийн хямралыг арилгахын тулд Грекийн гадаад өрийн 50 хувийг тэглэсэн билээ. Харин үүний дараа Грекийн Засгийн газар Евро бүсийн орнуудын зүгээс хатуухан шүүмлжлэлтэй тулгарсан. Францын Ерөнхийлөгч Николя Саркози Грекийг Европын холбоонд элсүүлсэн нь том алдаа байсан гэсэн билээ. Европын холбоо Грек улсад хоёр дахиа зээл олгох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Жорж Папендрео энэ асуудлаар өнөөдөр Евро бүсийн лидерүүдтэй уулзах юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж