Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хурлаар Цахим гарын үсгийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Албан ёсны гэрээ хэлцэл хийх, өөрийгөө албан ёсоор батлах, хэн нэг хүний өмнөөс өөр хүн аливаа үйлдэл хийхээс сэргийлэх зорилгоор тоон болон цахим гарын үсгийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага гарч байгаа аж.Цахим гарын үсэг нь олон харилцааг шуурхай, хурдан, илүү найдвартай явах боломжийг бүрдүүлэх юм. Харин тоон болон цахим гарын үсэг гэсэн ялгаа гарч байгаа аж. Тоон гарын үсэг нь хэрэглэгчийнх их бололтой. Мэдээлэл, нууцлалыг агуулах бөгөөд төрийн байгууллагад эхний ээлжинд хэрэглэх юм байна.

Цахим гарын үсэг нь ердийн гарын үсгээрээ баталгаажуулдагтай адил хууль эрх зүйн чадамжтай зүйл бөгөөд уг гарын үсгийг хэрэглэх нь иргэн, аж ахуйн нэгжид нээлттэй буюу ямар нэг хязгаар тогтоохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний тооцоо төлбөр, и-мэйл, мессэж зэргээр явуулсан зүйлээ баталгаажуулахаас эхлээд аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд ч хэрэглэж болно. Дээрх хуулийг баталснаар тоон болон цахим гарын үсэг баталгаажуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай болох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж