“Бухимдал бүртгэх өдрүүд” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

“Бухимдал бүртгэх өдрүүд” аян эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас СХД-ийн нийт иргэдийн дунд зургаан сарын хугацаанд “Мөрөөдөл бүртгэх өдрүүд” аяныг зохион байгуулж нийт 2500-гаад хүний хүсэл мөрөөдөл бүртгэгдсэн байна. Энэ талаар өнөөдөр “Хэвлэлийн хүрээлэн”-д мэдээлэл хийлээ.
Аяныг өнгөрсөн гуравдугаар сард намын гишүүдээсээ эхлүүлж, ард иргэдийн дунд нээлттэй явуулжээ. Намын гишүүд болон иргэдийн хүсэл мөрөөдлийг дүүргийн намын мэйл хаяг, утас, вэб хуудсаар бүртгэхээс гадна өөрийн биеэр намын байранд бүртгэсэн байна.

“Мөрөөдөл бүртгэх өдрүүд” аян нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хувьд анх удаа зохион байгуулж байгаа ажил биш юм. Тухайлбал, тэд 2006 онд “Ардчилсан нам иргэдээ сонсож байна” аян, 2007 онд “Ардчилсан намыг амтлах өдрүүд” аян, 2008 он “Ардчилсан нам танай хаалгыг тогшино” аян, 2009 онд “Ардчилсан Ерөнхийлөгчид хүргэх иргэдийн санал” аян, 2011 онд “Мөрөөдөл бүртгэх өдрүүд”  нэртэйгээр дүүргийнхээ нийт иргэдийн дунд явуулж байжээ.

“Мөрөөдөл бүртгэх өдрүүд” аяны хүрээнд иргэд:

– “Та амьдралаа сайжруулж, амжилтанд хүрэхийн тулд өнөөдрөөс эхлэн, өөрөөсөө хамаарах юу хийх вэ?

– Монголдоо  сайхан амьдрахын тулд гэр орон, өрх бүлдээ юу өөрчилмөөр санагддаг вэ?

– Монголдоо сайхан амьдрахын тулд сургууль, байгууллага, найз нөхөдийнхөө дунд юу өөрчилмөөр санагддаг вэ?

–  Та амьдран суугаа дүүрэгтээ сайхан амьдрахын тулд юуг өөрчлөх ёстой вэ?
–  Монголдоо сайхан амьдрахын тулд ямар тодорхой ажил бодлого хийх хэрэгтэй вэ?

– Монгол хүн Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, ажилтай орлоготой, Аюулгүй орчинтой амьдрахын тулд таны бодлоор юу хийх ёстой вэ?

-Таны хувийн хүсэл мөрөөдөл юу вэ? гэх мэт асуултын хүрээнд санал бодол, хүсэл мөрөөдлөө бүртгүүлсэн байна.

“Иргэдийн мөрөөдлөөс харахад ихэнх нь хувийн жижиг үйлдвэрлэл эрхэлдэг, эрхлэхийг хүсдэг, түүндээ дэмжлэг хүссэн хүмүүс, төрийн үйчилгээний үйл ажиллагаа иргэдэд сайн хүрэхгүй байгаа тухай, хог, утаа, нийтийн тээвэр, түгжрэл гээд нийгмийн өмнө байгаа олон асуудлыг хөндсөн  байлаа.  Гэвч тэд хүссэнээрээ дэмжлэг авч чаддаггүй, дэмжлэг авах гэж ямар нэгэн албан тушаалтны үүд сахиж суухад хүрч, зарим нэг байгууллагын хүнд суртал, авилгал, хээл хахууль хэрээс хэтэрч байгаа тухайгаа хэлж байсан юм. Үүнээс үүдэн иргэдийн дунд “БУХИМДАЛ БҮРТГЭХ ӨДРҮҮД” аяныг эхлүүлж байна. Бухимдалыг дүүргийн намын мэйл хаяг, утас, вэб хуудсаар бүртгэхээс гадна өөрийн биеэр намын байранд ирж бүртгүүлж болно” хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогчид онцоллоо.

Вэб хаяг: www.dempartyshd.mn
И-мэйл: dempartyshd@yahoo.com
Facebook: www.facebook.com/songinokhairkhan-democratic-party
Facebook: http://www.facebook.com/groups/193386784071233/?ref=ts

Хаяг : Сонгинохайрхан дүүрэг Цамбагарав үйлчилгээний төв СХД-ийн Ардчилсан намын байр

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж