“Charlie Hebdo” сэтгүүлийн редакцийг сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

“Charlie Hebdo” сэтгүүлийн редакцийг сүйтгэжээ

Францын “Charlie Hebdo” хошин сэтгүүлд Лалын шашныг үндэслэгч Зөнч Мухамедыг “Ерөнхий редактор” гэж нэрлэсэн нийтлэл гарсны дараа сэтгүүлийн редакцийн байрыг нэгэн этгээд дэлбэлжээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь эрсдээгүй боловч редакцийн байр юу ч үгүй болтлоо сүйдсэн гэнэ. Сэтгүүлийнхэн үүнийг Тунист болсон сонгуульд Исламын нам ялалт байгуулсны дохио гэж үзэж байгаа гэнэ.

“Charlie Hebdo сэтгүүлийн редактор “Бидний бүх техник хэрэгсэл сүйдсэн тул бид цаашид сэтгүүлээ гаргах боломжгүй болсон” гэжээ. Өнгөрсөн шөнө энэ хэрэг гарсан бөгөөд сэтгүүлийн редакцийн байранд шатамхай шингэнтэй “Molotov” коктейлын шил чулуудаж, хэвлэлийн хэрэгслийг сүйтгэсэн байна.  Энэ хэрэг гарахаас өмнө сэтгүүлийн вэб сайтад англи, турк хэл дээр заналхийлсэн мессеж иржээ. “Charlie Hebdo”  сэтгүүл 2007 онд Зөнч Мухамедыг элэглэсэн Данийн хүүхэлдэйн киноны баатрын дүрсийг нийтэлсэн нь Лалын шашинтнуудын зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгарч байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж