Орхон аймагт олон улсын наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Орхон аймагт олон улсын наадам болно

Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголын биеийн тамир, спортын байгууллагын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Хөх хотноо уулзаж, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уулзалтаар Монгол туургатны хүүхдийн спортын IV их наадмыг 2012 оны есдүгээр сарын 6-12-нд Орхон аймагт явуулахаар шийдвэрлэжээ. Гурван орны өсвөрийн тамирчид оролцдог уг наадамд ОХУ-аас л гэхэд муж, бүс нутгуудыг төлөөлсөн 7-8 баг ирэхээр мэдэгдсэн байна. Спортын удирдлагууд Лондон-2012 наадамд хэрхэн хамтарч бэлтгэх талаар мөн ярилцжээ. 2013 онд болох Бүх Хятадын спартакиадын бэлтгэлийг хангахад хөрш хоёр орны туслалцааг Өвөрмонголын талаас хүслээ. Уулзалтад Монгол Улсаас БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Үндэсний шигшээ багийн албаны захирал Ц.Одонбаяр нар оролцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж