Индонезийн цагаачдын завь осолджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Индонезийн цагаачдын завь осолджээ

Индонезиос Австралийг зорьж явсан цагаачдын завь далайд осолдож, ойролцоогоор долоон хүн амиа алджээ. Иран, Афганистанаас ирсэн тэдгээр цагаачдын 57-г аврах ажилтнууд аварсан боловч зарим нь ор сураггүй алга болжээ. Энэ эмгэнэлтэй явдал олон жил үргэлжилж буй хууль бус цагаачдын асуудлаар дахин маргаан дэгдээсэн байна. Австралийн Ерөнхий сайд Жулиа Жилард хууль бус цагаачлалыг таслан зогсоохын тулд Малайзын талтай гэрээ байгуулж байсан юм. Гэвч Австралийн шүүх Ерөнхий сайдын энэ саналыг хууль бус гэж үзсэнээс гэрээг цуцалсан. Жил бүр олон мянган цагаач Австралиас орогнол хүсдэг бөгөөд завиар тус орны хилийг давах гэж оролддог байна. Цагаачдын сууж явсан завь өчигдөр Индонезийн баруун Тимор мужийн Купанг эргийн ойролцоо цаг агаарын таагүй байдлаас болж онхолдсон гэнэ. Энэ эмгэнэлтэй хэргийн улмаас маргаантай байсан цагаачдын асуудал дахин сөхөгджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж