
Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын VI сургууль ногоон зүлэг бүхий хөлбөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний цогц талбайтай болжээ. Энэхүү тохижилтын ажлыг 165 орчим сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Уг ажлын хүрээнд спортын цогц талбай байгуулж, явган хүний зам, гэрэлтүүлэг, гүйлтийн замыг байгуулсан байна. Тус дүүрэг сургууль, цэцэрлэгүүдийн гадна орчныг тохижуулах, хүүхэд өсвөр үеийнхэнд биеийн тамир спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсээр байгаагийн нэг нь энэ юм. Сүхбаатар дүүрэг цаашид сургууль, цэцэрлэгүүдийн гадна талын орчныг тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэв.
Ш.Чимэг