
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг тус газрын удирдлага хууль зөрчин, албан тушаал, зэрэг дэв бууруулсныг шүүх тогтоосон байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт болсон Захиргааны хэргийн шүүх хурлаар түүний албан тушаалыг бууруулсныг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж, өмнө хашиж байсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тавих нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан юм байна. Харин Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарахаас таван сарын өмнө буюу энэ оны зургадугаар сарын 9-ний өдөр Төрийн албаны зөвлөл хуралдаж, 67 дугаар тогтоолоороо Э.Амарбатыг албан тушаал бууруулсныг мөн буруушаасан шийдвэрийг гаргаж байсан юм.
Г.Дарь