Сонгуульд өрсөлдөх амархан

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Сонгуульд өрсөлдөх амархан

Сонгууль дөхлөө. УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс ч эхнээсээ тодорч байх шиг. Тэд юу хийж олонд танигдаж, таалагдахаа мэдэхгүй асуудал болгон руу үсчиж байна. Хэсэг залуус фэйсбүүк, твит­терийг эзлээд, олон танилтай болчихвол ирэх сонгуулиар сонгогдох ма­гадлалтай гэж бод­сон уу байж байгаад л та­нил болох урилга орж ирэх маягтай. Сан­гийн дэд сайд л гэхэд улаан фэйсбүүкчин бөгөөд, га­даад хэлтэй гэд­гээ хүмүүст хүр­гэхийн тулд дандаа ан­глиар бичнэ. Даанч манай мон­голын фэйс­бүүкч­дэд энэ чадвар нь нэг их со­нин содон зүйл биш л дээ. Ингэхэд ирэх сонгуулиар УИХ-д өр­сөл­дөхөөр зорьж бай­гаа хү­мүүст хандаад хэдэн санааг дам­жуулж орхиё. Эх­лээд нэр дэвших эсэх асууд­лаа ба­талгаатай болгох хэ­рэгтэй. Энэ ажилтайгаа хам­татгаад телевизийн нэвт­рүү­лэг, сонины орон зайд ярилц­­лага өгч байхад гэмгүй. Нэр дэвших нь тодорхой бол­бол үргэлжлүүлээд явчих­на, бү­тэлгүйтвэл нийгмийн нэг хэсэг ч гэсэн таныг мэдээд үлдэг л дээ. За ингээд нэр дэв­ших эрхээ олж авсан даруйдаа тойргоороо явж ажиллах хэ­рэгтэй. Энгийн хувцас өмсөөд ард иргэдтэй уулзаж “худлаа” инээгээд л. “Асуудал байвал шийднэ” энэ тэр гэж бөөн сүр, сүр үг хэлэхээ бас мартаж болохгүй. Энэ үгээ ч батлаж зарим нэг эмээ, өвөө нарт түлээ нүүрс бэлэглэж болно. Мөн өрх толгойлсон, олон хүүхэдтэй эх хүнд тусламжийн гараа сунгаж нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг өгч буян болох хэрэгтэй. Ингээд өөрийгөө та­ниулсаныхаа дараа судалгаа хийх шаардлагатай. Учир нь судалгаагүй харанхуй ажил­лаж болохгүй шүү дээ. Таныг нийгмийн яг ямар хэсэг нь илүү их мэд­дэг болохыг судлаж аваад да­раагийнхаа ажилд орно доо. Мэддэг хэсэг бүлэгтээ нэг их анхаарч биечлэн ажил­лаад хэрэггүй. Харин таныг огтоосоо мэд­дэггүй тэр бүлэгт харин их наал­даж ажиллах хэрэгтэй дээ. Гудамжаар алхаж, хү­мүү­сийн хойноос “Би УИХ-ын сонгуульд танай тойрогт өр­сөл­дөж байгаа…. байна аа. Намайг дэмжээрэй” гэж хэ­­лээд дагах ч юм уу, аль бо­лох л олон хүнд өөрийгөө таа­лагдуулах хэрэгтэй. Зарим ай­лын түлээ нүүрсийг гэрт нь дөхүүлж өгөх, усыг нь зөөж өгөх гээд нийгэмд тустай, гэр бүлд ашигтай хөдөлмөр эр­хэлж хүмүүст таалагдвал илүү догь шүү дээ. Нэгэнт ин­гэж ажилласан байхад сон­гогдохгүй болов уу гэж айх ямар ч хэрэггүй. Эрхэм нэр дэвшигч танд амжилт хүсье.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж