
Улаанбаатар хот байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан салбар салбартаа хийсэн бүтээснээрээ тэргүүлсэн хүмүүс төрийн одон медалиар энгэрээ мялаалаа. Төр захиргааны байгууллага, хууль эрх зүй, холбоо харилцаа, зам тээвэр, барилга хот байгуулалт, эрүүл мэнд, боловсрол гээд салбар бүрийн шилдгүүд өнөөдөр нийслэлийн удирдлагуудаас шагнал авсан юм. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор худалдааны байгууллагын тэргүүний ажилтан, ахмад газар тариаланч гээд 16 хүн энгэрээ мялаасан юм.
Баянзүрх дүүргийн өндөр настай С.Батсуурь, архитектор Б.Цэрэндорж нарын хүмүүс шагнууллаа. Алтан гадас одонгоор 128 хүн шагнуулсан бол хөдөлмөрийн хүндт медаль 118 хүн авсны дотор НЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн О.Тунгалаг зэрэг ажил хөдөлмөрөөрөө бусдаа үлгэрлэсэн хүмүүс төрийн дэд одон медалиар шагнууллаа.